World Share – Төлөөлөгчийн газар

Налайх Хүүхэд хөгжлийн төв хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.

Worldshare төлөөлөгчийн газар нь Налайх дүүргийн 3-р хороонд 2025 оны 10-р сараас эхлэн тус хорооны засаг даргын тамгын газар, Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109-р сургуультай хамтран “Хүүхэд хөгжлийн төв”-н үйл ажиллагааг явуулж байгаа билээ. Тэгвэл энэ удаа дүүргийн тус төлөөлөгчийн газар нь хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд Онцгой байдлын хэлтэс болон Налайх дүүргийн 3-р хорооны өрхийн эмнэлэгтэй Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. “Worldshare” олон улсын төрийн бус байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газар нь хүүхдийн эрх ашиг, Read more

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

Ворлд Шэйр төлөөлөгчийн газрын эгч ах нараас нь: Хорвоогийн хамгийн гэгээн инээмсэглэл, гэрэлт ирээдүйн эзэд болсон эрхэм бяцхан хүүхдүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэе. Хүүхэд бүр хайрлагдах, хамгаалагдах, сурч хөгжих, хүсэл мөрөөдлөө биелүүлэх эрхтэй. Та бүхний минь цангинасан инээд, цэвэр ариун сэтгэл, мөрөөдлөөр дүүрэн харц энэ дэлхийн хамгийн үнэ цэнтэй баялаг билээ. Бяцхан дүү нар минь эрүүл энх өсөж, эрдэм мэдлэгээр жигүүрлэн, аз жаргал, хайр халамжаар дүүрэн орчинд гэрэлт ирээдүйгээ бүтээх Read more

“Налайх Хүүхэд хөгжлийн төв”-ийн хүүхдийн баяр

Хүүхдийн инээд хөөр цалгисан мартагдашгүй нэгэн өдөр 💙 Ворлд Шэйр төлөөлөгчийн газрын Налайх дүүргийн 3-р хороонд байрлах Хүүхэд хөгжлийн төвийн хүүхдүүд маань 5 дугаар сарын 28-ны өдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баяраа баяр хөөр, инээд баяслаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрийн баярыг маань улам онцгой болгож Монгол Улсын Их Сургуулийн лицей сургуулийн 8–11 дүгээр ангийн ах, эгч нар хүрэлцэн ирж, хүүхдүүдтэй маань нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Тэд хүүхдүүдэд зориулан хөгжөөнт тоглоом зохион Read more

“Улаанбаатар марафон-2026”-д 32 хүүхэд амжилттай оролцлоо

“Өсвөр насны хүүхдүүдийг бие даах” төслийн хүрээнд хамрагдаж буй 32 хүүхэд “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн 5 км-ийн төрөлд амжилттай оролцож, нэг өдрийг эрч хүч, инээд баяр, урам зоригоор дүүрэн өнгөрүүллээ. Энэ удаагийн марафон нь зөвхөн хурд хүч сорьсон тэмцээн бус, хүүхэд бүр өөрийгөө ялж, тэсвэр хатуужил, хамтын нөхөрлөл, зөв дадлын үнэ цэнийг мэдэрсэн онцгой өдөр байв. Оролцогч хүүхдүүд гараанаас бариа хүртэл бие биенээ дэмжиж, “чадна” гэсэн итгэлээр дүүрэн гүйсэн нь олон хүнд эерэг үлгэр Read more

Өсвөр насны хүүхдүүдийг чадавхжуулах ээлжит сургалт явагдлаа.

Ворлд Шэйр төлөөлөгчийн газар нь хүүхэд дэмжих урт хугацааны төсөлд хамрагддаг 30, хамтран ажилдаг гэр асрамжийн газрын 10 өсвөр насны хүүхдэд амьдралд бие дааж амьдрах чадвар олгох зорилгоор төсөл хэрэгжүүлж байгаа билээ. 2026 оны 5-р сарын 09-ний өдөр тэдгээр хүүхдүүдэд өдөр тутмын амьдралын чадвар гэсэн сэдвийн хүрээнд хэрхэн эрүүл амттай хоол хийх вэ, хоол хийхэд анхаарах аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, орчноо хэрхэн цэгцлэх вэ ямар ач тустай вэ, сэтгэл хөдлөлийн чадвар гэж юу вэ Read more

Налайх дүүрэгт эцэг эх, асран халамжлагч нарыг чадавхжуулах сургалт зохион байгууллаа

Налайх дүүргийн 3-р хороонд эцэг эх, асран халамжлагчдад зориулсан сургалт зохион байгуулж, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, зөв хүмүүжлийн талаар мэдлэг олгов. Сургалтын хүрээнд дараах сэдвүүдийг онцлон хүргэлээ: Эдгээр сэдвээр дамжуулан оролцогчдод хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогийг ойлгох, зөв харилцаа тогтоох мэдлэгийг олгосон юм. Сургалтын үр дүн, ач холбогдол Сургалтад оролцсон эцэг эх, асран халамжлагчдад Эцэг эх, асран халамжлагчийн оролцоо – Хүүхдийн ирээдүйн түлхүүр Эцэг эх гэр бүлийн хайр, анхаарал, зөв харилцаа нь хүүхдийн ирээдүйн Read more

Өсвөр үеийг бие даах чадварт суралцуулах төсөл

Ворлд Шэйр төлөөлөгчийн газар нь 2026 онд 7-10 ангийн хүүхэд дэмжих урт хугацааны төсөлд хамрагддаг 30 хүүхэд, гэр асрамжийн төвийн 10 хүүхэд нийт 40 өсвөр насны хүүхдийг амьдралд бэлдэх бие даах чадварт суралцуулах төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн үндэслэл: Улаанбаатар хотын хүн амын 27 орчим хувь нь ядуурлын түвшинд амьдарч байгаа бөгөөд залуучуудын ажилгүйдэл 17 хувьтай байна,. Ялангуяа халамжийн төвийн хүүхдүүд 18 нас хүрээд бие даан амьдрах шаардлагатай болдог ч тэдэнд санхүүгийн боловсрол, мэргэжлийн чиг Read more

“Ворлд Шэйр Хүүхэд хөгжлийн төвөөс”

Монгол түмний минь уламжлалт баяр цагаан сарын баярын мэндийг хүргэж Сүрээр дарагч гал морин жилдээ Элгээрээ энх амгалан Төрлөөрөө төвшин амгалан байхыг ерөөлийг өргөе! #Налайх 3-р хороо “Ворлд Шэйр Хүүхэд хөгжлийн төв.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Хөх тэнгэрийн дорХүслийн цацал өргөн золгож,Хүмүүний сэтгэл амгалан,Хүүхдийн инээд цалгин бялхажХишиг буян хүүхэд байгаа газар бүрт дэлгэрч,Итгэл найдвар шинэ бүхнээр арвижсанЭлбэг хангалуунСар шинэдээ сайхан шинэлээрэй. #Хүүхэд бүхэн инээж байг. Ворлд Шэйр төлөөлөгчийн газар

Ментор чиглүүлэгчтэй хамтран ажиллана.

2026 ОНЫ ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ БИЕ ДААХ, АМЬДРАЛД БЭЛТГЭХ ТӨСЛИЙН МЕНТОР ЧИГЛҮҮЛЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛНА. Ворлд Шэйр ОУТББ-ын Монгол дахь салбар нь өсвөр насны хүүхэд, залуучуудын бие даах чадамжийг нэмэгдүүлэх төслийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, менторингийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор ментор чиглүүлэгч ажилд авна. 1) Ажлын байрны нэр – Өсвөр насны хүүхэд, залуучуудын бие даах төслийн ментор чиглүүлэгч 2) Сонгон шалгаруулах тоо – 1 хүн 3) Ажиллах хэлбэр – Гэрээт– Сард 1-ээс доошгүй удаа танхимын үйл Read more