World Share – Төлөөлөгчийн газар

Хүүхэд дэмжих богино хугацааны төсөл

Ворлд Шэйр төлөөлөгчийн газар нь Чингэлтэй дүүргийн “Хүүхэд хөгжлийн цогцолбортой” хамтран хүүхэд дэмжих богино хугацааны төслийг Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 37, 49, 139, 140-р сургууль, Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109-р сургууль, Эрдмийн оргил цогцолборын 3-5 ангийн 210 сурагчдад хэрэгжүүлсээр ирсэн билээ. 2024 оны 2-р улирлын төслөөр сурагчдыг зуны амралтаа зөв боловсон өнгөрөөх сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг, агаарын теннис, ширээний теннис зэргээр хичээллэх , спортын хэрэгсэл тараалаа. Сайн сайхныг хуваалцъя# Ворлд Шэйр төлөөлөгчийн газар

Олон улсын гэр бүлийн өдөр

Нэгдсэн Үндэсний Байгууллагын ерөнхий ассамблей жил бүрийн 5 дугаар сарын 15-ний өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг гаргаад 31 жил болж байна. Монгол улсад “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай ” хуулийн дагуу 2003 оноос хойш 21 дэх жилдээ тэмдэглэж байна. Ворлд Шэйр төлөөлөгчийн газар нь үйл ажиллагааныхаа хүрээнд гэр бүл рүү чиглэсэн олон талт үйл ажиллагааг үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш явуулсаар ирсэн билээ. Дэлхийн бүх гэр бүл элэг бүтэн, эрүүл Read more…

“Хүүхэд дэмжих урт хугацааны төсөл” 2024 оны 2-р улирлын төслөө өгөв.

Ворлд Шэйр төлөөлөгчийн газар нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш зорилтот бүлгийн хүүхдүүдийг дэмжих урт хугацааны төслийг хэрэгжүүлсээр ирсэн билээ. 2024 оны 2-р улирлын төсөлд тус хүүхдүүд болон тэдний гэр бүлд хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн усны сав, зуны амралтаараа гэр бүл, найзуудтайгаа тоглох бадминтоны багцыг хандивлалаа. 2024 оны 05-р сарын 8-ний өдөр Сонгино хайрхан дүүргийн 38 хүүхдэд, 2024 оны 05-р сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 38 хүүхдэд, 2024 оны 05-р сарын 10-11-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 108 хүүхдэд Read more…

Шүд эрүүл бол Бие эрүүл

Ворлд Шэйр төлөөлөгчийн газар нь үйл ажиллагааныхаа хүрээнд ” Хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн дадал олгох” сургалтыг 2024 оны 5 сарын 07-ний өдөр Баянзүрх дүүргийн 256-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 86-р цэцэрлэгийн дунд бүлгийн хүүхдүүдэд орж цэцэрлэг тус бүрд амны хөндийн эрүүл мэндийн тухай 3D хүүхдийн номыг хандивлав. Сайн сайхныг хуваалцая=Ворлд Шэйр төлөөлөгчийн газар

Хүүхэд дэмжих богино хугацааны төслөө тараав.

Ворлд Шэйр олон улсын төрийн бус байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газар нь 2023 оны 1-р сараас эхлэн Чингэлтэй дүүргийн хүүхэд хөгжлийн цогцолбортой хамтран зорилтот бүлгийн 210 хүүхдийг дэмжих богино хугацааны төсөл хэрэгжүүлж байгаа билээ. 2024 оны 1-р улирлын төсөл тараах үйл ажиллагааг 2024 оны 03-р сарын 23-24ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэ улирлын төслийн онцлог нь хүүхэд бүр хөгжих боломжийг хангах зорилгоор зургийн иж бүрэн хэрэгсэл, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, гар урлал хийх багц, сонирхолтой дижитал ном, Read more…

Амны хаалт, гар дулаацуулагч хандивлаа.

Бүгд Найрамдах Солонгос улсад төвтэй Ворлд Шэйр олон улсын төрийн бус байгууллагын монгол дахь салбар төлөөлөгчийн газар нь Баянзүрх дүүрэгтэй 2022 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааныхаа хүрээнд 2024 оны 2 сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн тамгын газарт 30,000 ширхэг амны хаалт, 1000 ширхэг гар дулаацуулагч хандивлаа. Баянзүрх дүүрэг нь 2024 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон уриалаг гаргасан бөгөөд манай байгууллага тус уриалгыг дэмжиж байна. Сайн сайхан бүхнээ хуваалцъя-Worldshare mongolia

Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тоног төхөөрөмж хандивлаа.

Бүгд Найрамдах Солонгос улсад төвтэй Ворлд Шэйр олон улсын төрийн бус байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газар нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд 2024 оны 02-р сард Сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг, Баянзүрх дүүргийн хүүхдийн сэргээн засах төвд нэн шаардлагатай эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн дараах тоног төхөөрөмж болон хүүхдийн мультивитамин хандивлаа. Үүнд: -Тарианы автомат шахуурга -Дуслын автомат шахуурга -Хяналтын монитор -Хүчилтөрөгч өтгөрүүлэгч -Өвчтөн зөөх дамнуурга -Пульс хэмжигч Томуу/ томуу төст өвчний тархалт Read more…

Хүүхэд дэмжих урт хугацааны 2024 оны 1-р улирлын төслийг тараалаа.

Бүгд Найрамдах Солонгос улсад төвтэй Ворлд Шэйр олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойших зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдийг дэмжих урт хугацааны төслийг хэрэгжүүлж ирсэн билээ. 2024 оны 1-р улирлын тус төслийн хүрээнд Сонгино хайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг, Налайх дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Төв аймгийн Архуст сумын нутаг дэвсгэрт амьдардаг зорилтот  бүлгийн иргэдийн нийт 183 хүүхдэд  хүнсний тусламж, ахуйн хэрэглэл,   хичээлийн хэрэгсэл, ивээн тэтгэгчийн тусгай бэлэг гэх мэт тухайн хүүхэд Read more…

Дэлхийн хүүхдийн эрхийн өдөр – 2023 он 11 сар 20 өдөр

Ворлд Шэйр олон улсын төрийн бус байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газар Чингэлтэй дүүргийн хүүхэд хөгжлийн цогцолбортой хамтран “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор “Дэлхийн хүүхдийн эрхийн өдөр”-ийг тохиолдуулан сурагчдыг урлаг соёлоор хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг дэмжих олон талт үйл ажиллагааг зохион явуулах тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдийг номд дуртай болгох урам зориг өгч шагнаж урамшуулах зорилгоор зохион байгууллаа. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн сурагчид дэрний уут, 49 дугаар сургуулийн сурагчид хүнсний эко Read more…