World Share – Төлөөлөгчийн газар

Хүүхэд дэмжих төсөл

Worldshare ОУТББ.с хичээлийн шинэ жилийг угтан Урт болон богино хугацааны төсөлд хамрагдаж буй нийт 360 хүүхдийн хичээлийн хэрэгсэл болон үдийн цай хөтөлбөрийн хоолны таваг аяга усны савтай бэлтгэж бэлэглэлээ. Бяцхан дүү нарынхаа сурах их аянд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Хүүхдийн сурах эрхийг бид дэмжинэ. Хүүхэд бүхэн сурах эрхтэй. Боловсрол бидний ирээдүй 2023.09.04

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг аянд нэгдэцгээе!

Ээлтэй хөрш Ээлтэй ирээдүй Солонгосын ЭСЯ-аас зохион байгуулсан Солонгосын 7 хоногийн өдөрлөгт Worldshare олон улсын ТББ нь хүүхдийн эрхийг таниулах, хүүхдийг хамгаалах, хүүхдийн хүчирхийллийн эсрэг хөтөлбөрөөр хамтран оролцлоо. Worldshare 2023.8.25-27

Хүүхэд дэмжих төсөл – 2023 оны эхний төсөл

Ворлд Шэйр ОУТББ – Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэлээ. Хүүхэд дэмжих төсөлд хамрагддаг 4-18 насны 138 хүүхдийг хамрууллаа. Ногоон Ази ТББ-ын ногоон бүсэд, цаг уурын өөрчлөлт болон, Монголын цөлжилт, мод тарих ногоон байгууламжын ач холбогдолын талаарх сургалт авч, хүүхдүүд наран цэцгийн үр суулгалаа. Төслийн бараа бүтээгдэхүүнээ хүлээн авч, пицца парти хийж, хамтдаа нэг өдрийг хөгжилдөн өнгөрүүллээ. Хүүхэд бүхэн жаргалтай байг 🙂