Бүгд Найрамдах Солонгос улсад манай улсын төвтэй Ворлд Шэйр олон байгууллагын ажилчид монгол улс дахь салбар төлөөлөгчийн газартай хамтран ажиллаж асрамжийн халамжийн 4 төвийн 23 насны охидод насан хүрээний төвөөс гарахдаа 2024 оны 10 30-31-ний өдөр хүртэл бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулав.

1.Сэтгэл зүйн сургалт: Сэтгэл зүйн хат гэж юу вэ, бие даан амьдрахад хэрхэн сэтгэл зүйгээ бэлдэх вэ, юу юу хийх вэ,

2.Санхүүгийн сургалт: Бие даан амьдрахад санхүүгийн олон талт мэдлэг

3.Хууль эрх зүйн сургалт: Бие даан амьдрахад зөв хууль эрх зүйн мэдлэг: ажлын байрны хууль эрх зүй, амьдрах орчны хууль эрх зүй, нийгмийн олон талт хууль эрх зүйн мэдлэгийг олгов.

Хүүхэд тус бүрд 200,000 төгрөгөнд яг одоо төвөөс гарч бие даан амьдарвал юу юу бэлдэж байсан тэр сэдвээр дэлгүүрээс худалдан авалт хийх туршилт семинарыг хийсэн нь сургалтын онцлох үйл явдал байв.

Мөн Нандин DIY урлантай хамтран эко саван, лаа хийж дурсамж дүүрэн, суралцах зүйл ихтэй өдрүүдийг өнгөрөөв.

“Би, чи, бид” даах кемп асрамж халамжийн төвийн хүүхдийн бие даан амьдрах чадвар суралцуулаад зогсохгүй, сургалтыг зохион байгуулсан хамт олонд ч гэсэн олон зүйлийг ухааруулсан юм.

Цаашид бие дааж амьдрахад олон талт мэдлэгийг суулгах сургалтыг семинарыг зохион байгуулалтад оруулах нь зүйтэй юм харахэд хүрсэн сайхан кемп болж өнгөрлөө.


0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *