World Share – Төлөөлөгчийн газар

Налайх дүүргийн 3-р хороонд хүүхэд багачуудын хөгжил, боловсрол, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилготой “Хүүхэд хөгжлийн төв” нээлтийн ёслолоо хийлээ.

Уг төвийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон БНСУ-ын “World share” олон улсын төрийн бус байгууллага хамтран, тус байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулсан юм.

Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч бөгөөд Засаг даргын орлогч Ж.Мягмарсүрэн, ИТХ-ын Төлөөлөгч бөгөөд 3-р хорооны Засаг дарга Б.Отгонхуяг, ИТХ-ын Төлөөлөгч З.Нарангэрэл, холбогдох байгууллагуудын Төлөөлөгчид, “World share” ОУТББ-ын ТУЗ-ийн дарга Чой Сүн Жа, Ажлын албаны дарга Пэг Мин Ху, Хүүхэд дэмжих төслийн мэргэжилтэн Хан Дэ Хи Хү, Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Хун Ён Хуа болон монгол дахь төлөөлөгчийн газрын ажлын албаны дарга С.Дарьсүрэн болон хүүхэд багачууд, иргэдийн төлөөлөл оролцов.

Тус төвийг нээснээр хүүхэд багачуудын сурч боловсрох, авьяас чадвараа хөгжүүлэх, чөлөөт цагаа аюулгүй, тохилог орчинд өнгөрүүлэх шинэ боломж бүрдэж байна.

Categories: Бусад

0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *