Бүгд Найрамдах Солонгос улсад төвтэй Ворлд Шэйр олон улсын байгууллагын ажилчид монгол орныг зорин ирж , манай орон дахь төлөөлөгчийн газрын ажилчдынхаа хамт хүүхэд дэмжих урт хугацааны төсөлд хамрагддаг ерөнхий боловсролын 3, 4, 5 ангийн 28 хүүхдүүдийн өөрийн үнэлэмжийг сайжруулах зорилгоор 2024 оны 10 сарын 30-31ний өдрүүдэд “Гялалзах одод” кемпийг Z terra event hall болон Одон орон геофизикийн хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.
Кемпийн хүрээнд: Өөрийн давуу тал, авьяас чадвараа олж нээх сэтгэл зүйн сургалт, 10 жилийн дараах өөртөө бичих захидал, Эко цүнх чимэглэж багаараа хамтран сансрын хөлөг онгоц хийх актив ажиллагаа болон одод эрхсийн фейшин шоу үзүүлбэр хийж, хүрэл тогоотын аманд байрлах ШУТИС-н харьяа Одон орон геофизикийн хүрээлэнд очиж одод дурандсан дурсамж дүүрэн, суралцах зүйл ихтэй кемп байлаа.
Тус кемпийн үйл ажилгаагаар дамжуулан хүүхдүүд:
1.Z terra event hall-д зохион байгуулагдсан сэтгэл зүйн сургалтаар дамжуулан өөрийн давуу тал, авьяас чадвараа олж нээж, өөрийн үнэлэмжээ дээшлүүлэхэд суралцав. Сэтгэл зүйн сургалтын дараа хүүхэд бүхэн найзуудынхаа болон солонгос, монгол багш нарынхаа өмнө тайзан дээр гарч мэргэн ухаантай, суралцах хэв шинжтэй ……. тэр байна гэж өөрийгөө танилцуулсан нь сургалтын онцлох үйл явдал байсан бол
2.Хүрэл тогоотын аманд байрлах Одон орон геофизикийн хүрээлэнд одод дурандсан нь хүүхдүүдэд одон орон судлалын шинжлэх ухаанд шимтэн сонирхох дур сонирхлыг төрүүлж, нарны аймгийн тухай суралцав.
Кемпийн үр дүнгээс харахад цаашид энэ мэтчилэн сэтгэл зүйн сонирхолтой сургалт, семинар болон шинжлэх ухааны сургалт, семинарыг урт хугацааны төсөлд хамрагдаж буй нийт хүүхдүүдийн нас сэтгэл зүйн онцлогт тохируулж хийж байх нь маш чухал байна.
0 Comments