Бүгд Найрамдах Солонгос улсад төвтэй Ворлд Шэйр олон улсын байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газар нь охидын төвтэй байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд тус төвийн гал тогооны өрөөнд засвар хийж шаардлагатай тоног төхөөрөмж, гал тогооны хэрэгслийг хандивлаа.
Гал тогооны өрөөг тохижуулснаар тав тухтай, эрүүл, стандартын орчинд хоол хүнсээ аюулгүй ажиллагаатай бэлтгэж, сайн чанарын гал тогооны хэрэгсэлд хоол хүнсээ хийж идсэнээр тэдний эрүүл мэндэд эергээр нөлөөлөх юм.
Охидын төвийн багачууд, охид, эмэгтэйчүүд баяр хөөртэй, аз жаргалтай , эрүүл энх өснө гэдэгт итгэлтэй байна.
0 Comments