Бүгд Найрамдах Солонгос улсад төвтэй Ворлд Шэйр олон улсын төрийн бус байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газар нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааныхаа хүрээнд 2024 оны 02-р сард Сонгино хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг, Баянзүрх дүүргийн хүүхдийн сэргээн засах төвд нэн шаардлагатай эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн дараах тоног төхөөрөмж болон хүүхдийн мультивитамин хандивлаа. Үүнд:
-Тарианы автомат шахуурга
-Дуслын автомат шахуурга
-Хяналтын монитор
-Хүчилтөрөгч өтгөрүүлэгч
-Өвчтөн зөөх дамнуурга
-Пульс хэмжигч
Томуу/ томуу төст өвчний тархалт ихсэж эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ багатай энэ үед дээрх тоног төхөөрөмж олон хүүхдийг өвчний хүндрэлээс сэргийлэх, эмчлэх боломжтой болж байгаад тус 2 эмнэлгийн ажилтан албан хаагчид талархлаа илэрхийлж байв.
Сайн сайхнаа хуваалцая-Worldshare mongolia
0 Comments