World Share – Төлөөлөгчийн газар

Ворлд Шэйр олон улсын төлөөлөгчийн газар Кристиан нобелийн сангийн Нархан хүүхдийн хотхонтой хамтран 2024 оны 09 сарын 13-14-ний өдрүүдэд тэрэлжид байрлах Ар гурван сайхан амралтын газарт Алтан намар “Ургацын баяр”-ын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Нархан хүүхдийн хотхоны хөөрхөн хүүхдүүд төвийнхөө ажилчид, багш нартайгаа хамтран хавар бүр хотхоныхоо газар дээр хүнсний төрөл нарийн ногоо тарьж, арчилж ургуулдаг бөгөөд ургацынхаа дээжээр 2017 оноос хойш тасралтгүй жил бүр “Ургацын баяр”-аа хийдэг уламжлалтай.

Энэ жилийн баяраа алтан намар “Ургацын баяр ” гэж нэрлэн өөрсдийн тарьж ургуулсан хүнсний ногоогоороо баярын зоог бэлдэж , багш нараа, найзуудаа мөн төлөөлөгчийн газраас ирсэн зочдыг дайлж, цагийг баяр хөөртэй өнгөрүүллээ.

Тус ургацын баярт тус төвийн 46 хүүхэд, 11 багш ажилтан , төлөөлөгчийн газрын 4 ажилтан оролцлоо.

Навчис шаргалтсан сайхан цаг агаарт 1 шөнө 2 өдрийг аз жаргал, баяр хөөр, дурсамж дүүрэн хамтадаа өнгөрүүлсэн хүүхдүүд болон тэдний багш нарт аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе!

Хүүхэд бүхэн инээж байг

Ворлд Шэйр төлөөлөгчийн газар


0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *