Ворлд Шэйр ОУТББ-ын Монгол дахь салбар төлөөлөгчийн газар нь Хүүхэд дэмжих төсөл мөн Group home-ийн өсвөр насны үеийнхний бие даан амьдрах чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2026 онд “ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ БИЕ ДААХ, АМЬДРАЛД БЭЛТГЭХ ТӨСӨЛ”-ИЙГ хэрэгжүүлэх ба тус төсөлд хамтран ажиллаж өсвөр насны хүүхдүүдэд ментор хийх сайн дурын ажилтанг дараах байдлаар сонгон шалгаруулж хамтарч ажиллана.
1) Ажлын байрны нэр
– Өсвөр насны хүүхдүүдийг бие даан амьдрах чадварыг дэмжих төслийн ментор
2) Сонгон шалгаруулах тоо
– Нийт 5 хүн
3) Ажиллах хэлбэр
– Сард 1-ээс доошгүй удаа танхимын уулзалт
– Шаардлагатай үед онлайн менторинг хийх
4) Ажиллах хугацаа
– 2026 оны 2-р сарын 1-нээс 2026 оны 12-р сарын 31 хүртэл (нийт 11 сар)
5) Гүйцэтгэх үндсэн үүрэг
– Хүүхэд дэмжих төсөл болон Group home- ийн өсвөр үеийнхэнд менторинг хийх
(сэтгэл зүйн дэмжлэг, ирээдүйн мэргэжил, бие даан амьдрах зөвлөн туслах)
– Бие даах чадварыг нэмэгдүүлэх сургалт, соёлын болон мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
– Менторингийн үйл ажиллагааны тэмдэглэл, тайлан боловсруулах
– Менторын сургалт, тогтмол уулзалт, хуралд оролцох
6) Тавигдах шаардлага
– Их, дээд сургуулийн оюутан эсвэл залуу ажилтан
– Өсвөр насны хүүхэдтэй ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
– Хүүхдийн эрх, хамгааллын зарчмыг ойлгож, хариуцлагатайгаар ажиллах боломжтой
– Хуулиар хориглох шалтгаангүй
7) Давуу тал болно.
– Хүүхэд дэмжих төсөл болон Group home-д өссөн туршлагатай залуучууд
– Менторинг, сайн дурын үйл ажиллагаанд оролцож байсан туршлагатай бол
– Солонгос эсвэл англи хэлний харилцааны чадвартай бол
8) Сайн дурын ажилтан хийснээр:
– Үйл ажиллагаанд шаардлагатай материал (эсвэл сайн дурын цагийн батламж) олгоно.
– Менторын сургалт, чадавх бэхжүүлэх воркшопт хамруулна.
– Үйл ажиллагааны батламж олгоно.
9) Сонгон шалгаруулалтын үе шат
– 1-р шат: Бичиг баримтын шалгаруулалт
– 2-р шат: Ярилцлага (шаардлагатай тохиолдолд)
Холбогдох утас: 88479066
0 Comments