World Share – Төлөөлөгчийн газар

Worldshare төлөөлөгчийн газар нь Налайх дүүргийн 3-р хороонд 2025 оны 10-р сараас эхлэн тус хорооны засаг даргын тамгын газар, Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109-р сургуультай хамтран “Хүүхэд хөгжлийн төв”-н үйл ажиллагааг явуулж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа дүүргийн тус төлөөлөгчийн газар нь хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд Онцгой байдлын хэлтэс болон Налайх дүүргийн 3-р хорооны өрхийн эмнэлэгтэй Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

“Worldshare” олон улсын төрийн бус байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газар нь хүүхдийн эрх ашиг, хамгааллыг ямагт нэн тэргүүнд тавьж, орон нутгийн байгууллагуудтай нягт хамтран ажилласнаар хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй орчинд өсөж хөгжихөд нь дэмжлэг үзүүлсээр байх болно.


0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *