World Share – Төлөөлөгчийн газар

“Ворлд Шэйр Хүүхэд хөгжлийн төвөөс”

Монгол түмний минь уламжлалт баяр цагаан сарын баярын мэндийг хүргэж Сүрээр дарагч гал морин жилдээ Элгээрээ энх амгалан Төрлөөрөө төвшин амгалан байхыг ерөөлийг өргөе! #Налайх 3-р хороо “Ворлд Шэйр Хүүхэд хөгжлийн төв.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Хөх тэнгэрийн дорХүслийн цацал өргөн золгож,Хүмүүний сэтгэл амгалан,Хүүхдийн инээд цалгин бялхажХишиг буян хүүхэд байгаа газар бүрт дэлгэрч,Итгэл найдвар шинэ бүхнээр арвижсанЭлбэг хангалуунСар шинэдээ сайхан шинэлээрэй. #Хүүхэд бүхэн инээж байг. Ворлд Шэйр төлөөлөгчийн газар

Ментор чиглүүлэгчтэй хамтран ажиллана.

2026 ОНЫ ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ БИЕ ДААХ, АМЬДРАЛД БЭЛТГЭХ ТӨСЛИЙН МЕНТОР ЧИГЛҮҮЛЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛНА. Ворлд Шэйр ОУТББ-ын Монгол дахь салбар нь өсвөр насны хүүхэд, залуучуудын бие даах чадамжийг нэмэгдүүлэх төслийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, менторингийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор ментор чиглүүлэгч ажилд авна. 1) Ажлын байрны нэр – Өсвөр насны Read more

Өсвөр насны хүүхдүүдийн ментор

Ворлд Шэйр ОУТББ-ын Монгол дахь салбар төлөөлөгчийн газар нь Хүүхэд дэмжих төсөл мөн Group home-ийн өсвөр насны үеийнхний бие даан амьдрах чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2026 онд “ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ БИЕ ДААХ, АМЬДРАЛД БЭЛТГЭХ ТӨСӨЛ”-ИЙГ хэрэгжүүлэх ба тус төсөлд хамтран ажиллаж өсвөр насны хүүхдүүдэд ментор хийх сайн дурын ажилтанг дараах байдлаар Read more

Шинэ жилийн мэнд хүргэе!

Эрхэм дүү нараа Инээмсэглэл, мөрөөдөл, аз жаргалаар дүүрэн шинэ он айлчлан ирлээ! Шинэ он та бүхэнд маань– эрүүл энх байдал,– аз жаргалтай мөчүүд,– сурах, хөгжих олон сонирхолтой боломж,– хайр халамжаар дүүрэн өдрүүдийг авчрах болтугай Та бүхэн бол монгол улсын хамгийн үнэт эрдэнэ.Бид та бүхний инээмсэглэл бүр, амжилт бүрийг дэмжиж, үргэлж Read more

Улс тунхагласны 101 жилийн ойн мэндчилгээ

Хүүхдүүд та бүхэндээ Монгол Улс тунхагласны 101 жилийн ойн баярын мэндийг хүргэе! Монгол хүн бүр энэ утга төгөлдөр өдөр эх орныхоо тусгаар тогтнол, өв соёлыг бахархалтайгаар ёслон тэмдэглэж байна. Хүүхдүүд та бүхэн Монголын гэрэлт ирээдүй бөгөөд мэдлэг боловсролоо дээшлүүлж, эх орноо хайрлан, сайхан ирээдүйг бүтээх хүч юм. Эрүүл энх, сурлагын Read more

“ВОРЛД ШЭЙР ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ТӨВ” ШИНЭЭР НЭЭГДЛЭЭ.

Налайх дүүргийн 3-р хороонд хүүхэд багачуудын хөгжил, боловсрол, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилготой “Хүүхэд хөгжлийн төв” нээлтийн ёслолоо хийлээ. Уг төвийг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон БНСУ-ын “World share” олон улсын төрийн бус байгууллага хамтран, тус байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулсан юм. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг Read more

Шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе!

Эрхэм хүндэт багш, ажилтан, суралцагчид та бүхэндээ ирж буй 2025-2026 оны хичээлийн шинэ хичээлийн жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнгөрсөн амжилтаа бататган, ирээдүйн шинэ ололт бүтээлд итгэл дүүрэн тэмүүлж,гэгээн хүсэл, гэрэлт мөрөөдлөөр жигүүрлэн явахын өлзийтэй ерөөлийг өргөн баръя. Та бүхний ажил хөдөлмөр, сурлага нь үр шимээр арвин,эрдмийн дардан зам нь Read more

Дэлхийн “Өсвөр залуучуудын өдөр” өнөөдөр тохиож байна.

Worldshare төлөөлөгчийн газраас Улаанбаатар хотын нийт өсвөр залуучууддаа Дэлхийн ” Өсвөр залуучуудын өдөр”-н мэндийг хүргэж, чин сэтгэлээсээ та бүхнийг дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлж байна. Манай төлөөлөгчийн газар нь 2025 онд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 148-р сургууль, Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109-р сургуулийн нийт 485 ахлах ангийн сурагчдад “Сэтгэл зүйн Read more

“Өсвөр насныхны бие даан амьдрах чадварыг сайжруулах сургалтын хөтөлбөр”-н төслийг хэрэгжүүлнэ.

Ворлд Шэйр төлөөлөгчийн газар нь “Эрүүл амьдралын жигүүр” ТББ-тай хамтран “Өсвөр насныхны бие даан амьдрах чадварыг сайжруулах сургалтын хөтөлбөр” төслийг нийслэлийн 148-р сургуулийн 9, 10, 11-р ангийн нийт 308 сурагч, налайх дүүргийн 109-р сургуулийн 8, 10,11-р ангийн нийт 171 сурагчдад хэрэгжүүлэхээр болж “Эрүүл амьдралын жигүүр” ТББ болон 148-р сургууль, 109-р Read more