2026 ОНЫ ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ БИЕ ДААХ, АМЬДРАЛД БЭЛТГЭХ ТӨСЛИЙН
МЕНТОР ЧИГЛҮҮЛЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛНА.
Ворлд Шэйр ОУТББ-ын Монгол дахь салбар нь өсвөр насны хүүхэд, залуучуудын бие даах чадамжийг нэмэгдүүлэх төслийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, менторингийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор ментор чиглүүлэгч ажилд авна.
1) Ажлын байрны нэр
– Өсвөр насны хүүхэд, залуучуудын бие даах төслийн ментор чиглүүлэгч
2) Сонгон шалгаруулах тоо
– 1 хүн
3) Ажиллах хэлбэр
– Гэрээт
– Сард 1-ээс доошгүй удаа танхимын үйл ажиллагаа
– Шаардлагатай үед онлайн менторинг, чиглүүлэлт хийх
4) Ажиллах хугацаа
– 2026 оны 1-р сарын 1-нээс 2026 оны 12-р сарын 31 хүртэл (12 сар)
5) Гүйцэтгэх үндсэн үүрэг
– Залуу менторуудыг сонгон шалгаруулах, сургах, удирдан зохион байгуулах
– Ментор–хүүхэд/залуучуудын хослол (matching) хийх, менторингийн үйл ажиллагааг удирдах
– Менторингийн явцад хяналт-үнэлгээ, супервизорын дэмжлэг үзүүлэх
– Менторингийн үр дүнг нэгтгэж, дүн шинжилгээ хийж тайлан боловсруулах
– Бие даах чадварын сургалт болон холбогдох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
– Салбар байгууллага болон хамтрагч байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах
6) Тавигдах шаардлага
– Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
– Нийгмийн ажил, боловсрол, хүүхэд, залуучууд, сэтгэл зүй, зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэшсэн
– Хүүхэд, залуучуудын төсөл, хүний нөөцийн менежментээр ажиллаж байсан туршлагатай
– Албан бичиг баримт боловсруулах, захиргааны ажил гүйцэтгэх чадвартай
– Хуулиар хориглох шалтгаангүй
7) Давуу тал
– Менторинг болон боловсролын төслийг удирдан хэрэгжүүлж байсан туршлагатай
– Төслийн менежментийн туршлагатай
– Солонгос эсвэл англи хэлний харилцааны чадвартай
8) Цалин, урамшуулал
– Сард 200 ам.долларын урамшуулал
9) Сонгон шалгаруулалтын үе шат
– 1-р шат: Бичиг баримтын шалгаруулалт
– 2-р шат: Ярилцлага
Холбогдох утас: 88479066
0 Comments