Бүгд Найрамдах Солонгос улсад төвтэй Ворлд Шэйр олон улсын төрийн бус байгууллага нь өөрийн байгууллагын дүр төрх, үзэл санаа, үнэт зүйлсийг илэрхийлэх олон төрлийн характер бүтээгдэхүүнүүдтэй билээ. Түүнээс хамгийн их танигдсан нь конидул буюу 4 өнгийн оймсон хүүхэлдэй юм. Энэхүү оймсон хүүхэлдэйн тус олон улсын байгууллагын үйл ажиллагааны 4 гол чиглэлийг илэрхийлдэг бөгөөд шар өнгөтэй оймсон хүүхэлдэйн хоол хүнсний хангамжийн төсөл, ногоон өнгө оймсон хүүхэлдэй нь боловсролын төсөл, цэнхэр өнгөтэй оймсон хүүхэлдэй нь цэвэр усны төсөл, улаан өнгөтэй оймсон хүүхэлдэй нь эрүүл мэндийн төслийн чиглэлийг илэрхийлж байгаа юм.

2025 оны 01 -р сард БНСУ дахь төв байгууллагаас конудил оймсон хүүхэлдэй, үүргэвч, углааш, болон тэдгээрийн бэлдцийг илгээснийг хамтран ажилладаг ерөнхий боловсролын 152 р сургуульд 800 ширхэг үүргэвч, 109-р сургуульд 244 ширхэг үүргэвч, 37-р сургуульд 244 ширхэг үүргэвчийг хандивлаж, хамтран ажилладаг хүүхдийн асрамж халамжийн 4 төвд нийт 100 ширхэг үүргэвч, 100 ширхэг углааш, 100 ширхэг гар нүүр, амны хөндийгөө хэрхэн цэвэрлэх вэ гэсэн 3D ном 100 ширхэг, оймсон хүүхэлдэй 100 ширхэгийг хандивлав.

Түүнчлэн хамтран ажилладаг бусад байгууллагад тус бүтээгдэхүүнүүдээс хандивлав.

Эдгээр бүтээгдэхүүнээс онцгойлон дурдах бүтээгдэхүүн бол: Үүргэвч.

Замын хөдөлгөөнд хүүхэд оролцоход зайлшгүй шаардлагатай аюулгүйн гэрэлтдэг наалт, чимэглэлийг хүүхдүүд өөрсдийн гараар үүргэвчээ чимэглэв.

Энэхүү үүргэвчээр дамжуулан хүүхдүүдийн аюулгүй амьдрах эрхийг хамгаалахад бага ч гэсэн хувь нэмэр оруулна гэж найдаж байна.


0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *