World Share – Төлөөлөгчийн газар

Ворлд Шэйр төлөөлөгчийн газрын эгч ах нараас нь:

Хорвоогийн хамгийн гэгээн инээмсэглэл, гэрэлт ирээдүйн эзэд болсон эрхэм бяцхан хүүхдүүддээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэе.

Хүүхэд бүр хайрлагдах, хамгаалагдах, сурч хөгжих, хүсэл мөрөөдлөө биелүүлэх эрхтэй. Та бүхний минь цангинасан инээд, цэвэр ариун сэтгэл, мөрөөдлөөр дүүрэн харц энэ дэлхийн хамгийн үнэ цэнтэй баялаг билээ.

Бяцхан дүү нар минь эрүүл энх өсөж, эрдэм мэдлэгээр жигүүрлэн, аз жаргал, хайр халамжаар дүүрэн орчинд гэрэлт ирээдүйгээ бүтээх болтугай.

Хүүхдийн төлөө гэсэн сэтгэл, хайр халамжаа өдөр бүр түгээж байдаг эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч болон хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажилладаг хүн бүрт талархал илэрхийлье.

Хүүхэд бүрийн инээмсэглэл гэрэлтэж,
хүсэл мөрөөдөл бүхэн нь биелэх болтугай!


0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *