Төслийн нэр: Хүүхдэд дэмжих тусгай дэмжлэг – Мөнхсайхан
⏱ Төслийн хугацаа: 2025 оны 2-р сарын 12 ~ 2025оны 4-р сарын 30
Мөнхсайхан нь Улаан чулуутын хогийн цэгийг даган амьдардаг бөгөөд гэр бүлийнхээ амьжиргааг залгуулах хариуцлагаас үүрэлцэж буй хүү юм.
Хүндхэн нөхцөлд амьдарч буй хүүгийн сурч боловсрох, эрүүл байх орчныг бүрдүүлэх үүднээс ‘Ворлд шэйр’ байгууллагаас хичээлийн хэрэгсэл, хүнсний болон эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэхийг зорилоо.
Тусгай дэмжлэгийн үр дүнд Мөнхсайхан хүүгийн амьдралд дараах эерэг өөрчлөлтүүд гарсан байна.
- Сэтгэл санааны тогтвортой байдал, харилцааны чадварыг сайжруулахад туслалцааг үзүүлсэн.
Сэтгэл санаа нь илүү тогтворжиж, өөрийгөө илэрхийлэх чадвар болон бусадтай эерэг харилцаа тогтооход туслалцааг үзүүлсэн.
- Сурах хүсэл зорилго, бие даан суралцах суурийг тавьж өгсөн.
Хичээлийн хэрэгслээр хангаж, боловсролын байгууллагатай хамтран ажилласнаар хичээлийн хоцрогдлоо нөхөж, өөрөө суралцах хандлага, өөртөө итгэх итгэл нь сэргэж эхэлсэн. - Эрүүл мэндийн хяналт, зөв дадал хэвшүүлэлт
Тогтмол эрүүл мэндийн үзлэг болон ариун цэврийн зөвлөгөө, сургалтуудаар дамжуулан өдөр тутмын амьдралдаа зөв дадал хэвшүүлэхэд туслалцаа үзүүлсэн.
Мөнхсайхан хүүгийн сэтгэгдэл:
“Ворлд шэйр’-ийн багш нар ирэх өдрийг би их хүлээдэг. Багш нар намайг зориод ирдэг нь надад маш их баяр баясал өгдөг. Өмнө нь сурч байсан сургуульдаа хичээлээ гүйцэхэд хэцүү байсан тул өөр сургуульд шилжин суралцахаар болсон. Шинээр шилжсэн сургуульд минь над шиг суралцахад хүндрэлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэгт баярлаж байна. Цаашдаа хичээлдээ шамдаж, улам сайн суралцах болно.”
‘Ворлд шэйр’ Монгол дахь салбарын төслийн ажилтны сэтгэгдэл:
Мөнхсайхан хүү нь ‘Ворлд шэйр’ байгууллагын Монгол дахь салбарын асрамжийн газрын хүүхэд юм. Монголд 2019 онд асрамжийн үйл ажиллагааг зогсоох бодлогын өөрчлөлт гарч, тухайн асрамжийн газар хаагдсанаар тэнд амьдарч байсан хүүхдүүд дахин Улаан чулуутын хогийн цэгийн орчмын амьдралдаа буцаж очсон.
Мөнхсайхан нь тухайн үед хамт асрамжийн газарт амьдарч байсан эгчийнхээ хамт буцаж, одоо эгч болон эгчийнхээ хүүхэдтэй хамт амьдарч байна.
Мөнхсайхан нь хүүхэд дэмжих урт хугацааны төсөлд хамрагдсан боловч холбоо барихад хүндрэлтэй, хичээлээ тогтмол тасалддаг байсан тул дэмжлэг үзүүлэхэд хүндрэлтэй байсаар ирсэн.
Харин энэ удаагийн тусгай дэмжлэгийн хүрээнд бид Мөнхсайхантай илүү ойр ажиллаж, тогтмол хяналт дэмжлэг үзүүлэх боломжтой болсон. Тэрээр сэтгэл санааны хувьд тогтворжиж, өөрийгөө өөрчлөхөөр хичээж, дахин инээмсэглэж эхэлсэн нь бидний хувьд хамгийн том урам зориг байлаа.
Сэтгэл зүйн болон бодит дэмжлэг нь Мөнхсайхан хүүгийн хувь хүний хөгжилд чухал түлхэц болсон бөгөөд цаашид ч хэрэгцээнд нь нийцсэн, тогтмол дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

0 Comments