Ворлд Шэйр олон улсын төрийн бус байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газар Чингэлтэй дүүргийн хүүхэд хөгжлийн цогцолбортой хамтран “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор “Дэлхийн хүүхдийн эрхийн өдөр”-ийг тохиолдуулан сурагчдыг урлаг соёлоор хөгжүүлэх, сэтгэн бодох чадварыг дэмжих олон талт үйл ажиллагааг зохион явуулах тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдийг номд дуртай болгох урам зориг өгч шагнаж урамшуулах зорилгоор зохион байгууллаа.
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн сурагчид дэрний уут, 49 дугаар сургуулийн сурагчид хүнсний эко тор тус тус чимэглэн, бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан бол ерөнхйи боловсролын 139 дугаар сургуулийн сурагчид баримлын шавраар бүтээл хийж, 140 дүгээр сургуулийн сурагчид уншсан номын баатруудаараа уран зураг зурж, Налайх дүүргийн сургуулийн сурагчид чулуугаар “ХО” тоглоом хийж, мандала зурж будаж, Эрдмийн оргил цогцолбор сургуулийн сурагчид дэлхийн хүүхдүүд эко торыг чимэглэж үзэсгэлэн гаргалаа.
0 Comments