Хүүхдийн инээд хөөр цалгисан мартагдашгүй нэгэн өдөр 💙
Ворлд Шэйр төлөөлөгчийн газрын Налайх дүүргийн 3-р хороонд байрлах Хүүхэд хөгжлийн төвийн хүүхдүүд маань 5 дугаар сарын 28-ны өдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баяраа баяр хөөр, инээд баяслаар дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.
Энэ өдрийн баярыг маань улам онцгой болгож Монгол Улсын Их Сургуулийн лицей сургуулийн 8–11 дүгээр ангийн ах, эгч нар хүрэлцэн ирж, хүүхдүүдтэй маань нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм. Тэд хүүхдүүдэд зориулан хөгжөөнт тоглоом зохион байгуулж, хамтдаа тоглож, инээлдэж, дурсамж дүүрэн мөчүүдийг бүтээлээ. Мөн хүүхэд бүрт сэтгэл шингэсэн гарын бэлэг бэлдэн ирж, халуун дулаан хайр, урам зоригийг түгээсэнд хүүхдүүд маань маш их баяртай байлаа.
Энэ хичээлийн жилд манай Хүүхэд хөгжлийн төвөөс 2 хүүхэд амжилттай төгсөж байгаа бөгөөд бид төгсөгч хүүхдүүддээ баяр хүргэн, дурсгалын бэлэг гардуулж, ирээдүйн сурлага хөдөлмөр, хүсэл мөрөөдлийн замналд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Хүүхэд бүрийн инээмсэглэл, баяр баясал бидний хамгийн том урам зориг билээ. Энэхүү сайхан өдрийг хамтдаа бүтээлцсэн МУИС-ийн лицей сургуулийн сурагчид болон дэмжин оролцсон бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүүхэд бүр хайрлагдаж, хамгаалагдаж, аз жаргалаар дүүрэн өсөж торних болтугай. 💙
0 Comments