Налайх дүүргийн 3-р хороонд эцэг эх, асран халамжлагчдад зориулсан сургалт зохион байгуулж, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, зөв хүмүүжлийн талаар мэдлэг олгов.
Сургалтын хүрээнд дараах сэдвүүдийг онцлон хүргэлээ:
- “Эцэг эх, гэр бүлийн зөв хайр”
- “Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог”
Эдгээр сэдвээр дамжуулан оролцогчдод хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогийг ойлгох, зөв харилцаа тогтоох мэдлэгийг олгосон юм.
Сургалтын үр дүн, ач холбогдол
Сургалтад оролцсон эцэг эх, асран халамжлагчдад
- Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг танин мэдэх
- Хүүхэдтэйгээ эерэг, ойлголцсон харилцаа бий болгох
- Өөрсдийн хүмүүжлийн арга барилд дүгнэлт хийж, сайжруулах
- Хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлэх чиглэлээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх
Эцэг эх, асран халамжлагчийн оролцоо – Хүүхдийн ирээдүйн түлхүүр
Эцэг эх гэр бүлийн хайр, анхаарал, зөв харилцаа нь хүүхдийн ирээдүйн хөгжилд чухал нөлөөтэй. Иймд энэхүү сургалт нь эцэг эх, асран халамжлагч нарыг өөрсдийгөө хөгжүүлэх, хүүхдээ зөв дэмжихэд уриалсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
0 Comments