World Share – Төлөөлөгчийн газар

Сайхан наадаарай!

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баярын мэндийг нийт хамтран ажилладаг байгууллага, хүүхэд дэмжих төслийн урт болон богино хугацааны нийт хүүхэд багачууддаа хүргэе! Сайн сайхнаа хуваалцъя: Ворлд Шэйр төлөөлөгчийн газар

Зугаатай зун цаг ирлээ…

Бүгд Найрамдах Солонгос улсад төвтэй Ворлд Шэйр олон улсын байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газрын зүгээс нийт ерөнхий боловсролын сурагчид болон цэцэрлэгийн бяцхан дүү нартаа зуны амралтаа зугаатай, дурсамж дүүрэн өнгөрөөхийг хүсье! Хүүхэд нас хамгийн нандин үе! Ворлд Шэйр төлөөлөгчийн газар

Монголын хүүхэд бүр баяр хөөр, аз жаргалтай байг!

Ворлд Шэйр төлөөлөгчийн газар олон улсын хүүхдийн эрхийн өдөр 6 сарын 1-ний өдрийг тохиолдуулан хамтран ажиллагч гэр асрамж, халамжийн байгууллагын 200 хүүхэд , хүүхэд хөгжлийн төвийн 70 хүүхэд, хүүхэд дэмжих урт хугацааны төслийн 183 хүүхэд, хүүхэд дэмжих богино хугацааны төслийн 210 хүүхэд, мөн гадаадын иргэн харьяатын газрын харьяа байгууллагын 200 хүүхэд нийт 863 хүүхдэд хүүхдийн баярын бэлэг өгөв. Хүүхэд бүхэн инээж байг !

Охидын асрамж, халамжийн төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Ворлд Шэйр төлөөлөгчийн газар нь үйл ажиллагааныхаа хүрээнд хүүхдийн асрамж, халамжийн 5 төвтэй энэ оноос эхлэн хамтран ажиллахаар болсон билээ. Тус үйл ажиллагааны хүрээнд 2024 оны 6 сарын 05-ний өдөр охидын асрамж, халамжийн төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж “Хүүхдийн баярын бэлэг” өглөө.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье.

Монголын хүүхдийн эрхийг хамгаалдаг World Share Монголын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж байна. Хүүхдийн дөрвөн үндсэн эрх Амьд үлдэх эрх Хамгаалах эрх Хөгжих эрх Оролцох эрх 몽골의 아동들의 권리를 지키는 월드쉐어가 몽골 어린이날을 축하합니다 아동의 4대 기본권 생존의 권리(Right To Survival) 보호의 권리(Right To Protection) 발달의 권리(Right To Development) 참여의 권리(Right To Participation) 2024년 6월 1일

Хүүхэд дэмжих богино хугацааны төсөл

Ворлд Шэйр төлөөлөгчийн газар нь Чингэлтэй дүүргийн “Хүүхэд хөгжлийн цогцолбортой” хамтран хүүхэд дэмжих богино хугацааны төслийг Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 37, 49, 139, 140-р сургууль, Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109-р сургууль, Эрдмийн оргил цогцолборын 3-5 ангийн 210 сурагчдад хэрэгжүүлсээр ирсэн билээ. 2024 оны 2-р улирлын төслөөр сурагчдыг зуны амралтаа зөв боловсон өнгөрөөх сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг, агаарын теннис, ширээний теннис зэргээр хичээллэх , спортын хэрэгсэл тараалаа. Сайн сайхныг хуваалцъя# Ворлд Шэйр төлөөлөгчийн газар

Олон улсын гэр бүлийн өдөр

Нэгдсэн Үндэсний Байгууллагын ерөнхий ассамблей жил бүрийн 5 дугаар сарын 15-ний өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэх шийдвэрийг гаргаад 31 жил болж байна. Монгол улсад “Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай ” хуулийн дагуу 2003 оноос хойш 21 дэх жилдээ тэмдэглэж байна. Ворлд Шэйр төлөөлөгчийн газар нь үйл ажиллагааныхаа хүрээнд гэр бүл рүү чиглэсэн олон талт үйл ажиллагааг үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш явуулсаар ирсэн билээ. Дэлхийн бүх гэр бүл элэг бүтэн, эрүүл Read more…

“Хүүхэд дэмжих урт хугацааны төсөл” 2024 оны 2-р улирлын төслөө өгөв.

Ворлд Шэйр төлөөлөгчийн газар нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш зорилтот бүлгийн хүүхдүүдийг дэмжих урт хугацааны төслийг хэрэгжүүлсээр ирсэн билээ. 2024 оны 2-р улирлын төсөлд тус хүүхдүүд болон тэдний гэр бүлд хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн усны сав, зуны амралтаараа гэр бүл, найзуудтайгаа тоглох бадминтоны багцыг хандивлалаа. 2024 оны 05-р сарын 8-ний өдөр Сонгино хайрхан дүүргийн 38 хүүхдэд, 2024 оны 05-р сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 38 хүүхдэд, 2024 оны 05-р сарын 10-11-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 108 хүүхдэд Read more…

Шүд эрүүл бол Бие эрүүл

Ворлд Шэйр төлөөлөгчийн газар нь үйл ажиллагааныхаа хүрээнд ” Хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн дадал олгох” сургалтыг 2024 оны 5 сарын 07-ний өдөр Баянзүрх дүүргийн 256-р цэцэрлэг, Баянгол дүүргийн 86-р цэцэрлэгийн дунд бүлгийн хүүхдүүдэд орж цэцэрлэг тус бүрд амны хөндийн эрүүл мэндийн тухай 3D хүүхдийн номыг хандивлав. Сайн сайхныг хуваалцая=Ворлд Шэйр төлөөлөгчийн газар

Хүүхэд дэмжих богино хугацааны төслөө тараав.

Ворлд Шэйр олон улсын төрийн бус байгууллагын монгол дахь төлөөлөгчийн газар нь 2023 оны 1-р сараас эхлэн Чингэлтэй дүүргийн хүүхэд хөгжлийн цогцолбортой хамтран зорилтот бүлгийн 210 хүүхдийг дэмжих богино хугацааны төсөл хэрэгжүүлж байгаа билээ. 2024 оны 1-р улирлын төсөл тараах үйл ажиллагааг 2024 оны 03-р сарын 23-24ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэ улирлын төслийн онцлог нь хүүхэд бүр хөгжих боломжийг хангах зорилгоор зургийн иж бүрэн хэрэгсэл, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, гар урлал хийх багц, сонирхолтой дижитал ном, Read more…