Ворлд Шэйр төлөөлөгчийн газар нь хүүхэд дэмжих урт хугацааны төсөлд хамрагддаг 30, хамтран ажилдаг гэр асрамжийн газрын 10 өсвөр насны хүүхдэд амьдралд бие дааж амьдрах чадвар олгох зорилгоор төсөл хэрэгжүүлж байгаа билээ.
2026 оны 5-р сарын 09-ний өдөр тэдгээр хүүхдүүдэд өдөр тутмын амьдралын чадвар гэсэн сэдвийн хүрээнд хэрхэн эрүүл амттай хоол хийх вэ, хоол хийхэд анхаарах аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, орчноо хэрхэн цэгцлэх вэ ямар ач тустай вэ, сэтгэл хөдлөлийн чадвар гэж юу вэ сэтгэл хөдлөлийн чадварыг хэрхэн эзэмших вэ, стресс менежмент ба стресс тайлах аргууд гэсэн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
0 Comments