World Share – Төлөөлөгчийн газар

Ворлд Шэйр төлөөлөгчийн газар нь 2026 онд 7-10 ангийн хүүхэд дэмжих урт хугацааны төсөлд хамрагддаг 30 хүүхэд, гэр асрамжийн төвийн 10 хүүхэд нийт 40 өсвөр насны хүүхдийг амьдралд бэлдэх бие даах чадварт суралцуулах төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн үндэслэл:

Улаанбаатар хотын хүн амын 27 орчим хувь нь ядуурлын түвшинд амьдарч байгаа бөгөөд залуучуудын ажилгүйдэл 17 хувьтай байна,. Ялангуяа халамжийн төвийн хүүхдүүд 18 нас хүрээд бие даан амьдрах шаардлагатай болдог ч тэдэнд санхүүгийн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа болон сэтгэл зүйн бэлтгэл дутагдаж байна.

Төслийн зорилго: Энэхүү төсөл нь тэднийг 18 нас хүрээд бие даан амьдрахад шаардлагатай амьдрах ухаан, санхүүгийн мэдлэг, мэргэжлийн чиг баримжаа болон сэтгэл зүйн бэлтгэлтэй болгоход чиглэнэ. Мөн мэргэжилтэй танилцах хөтөлбөр, багын үйл ажиллагааны хөтөлбөр, соёлын хөтөлбөр гэх олон сонирхолтой хөтөлбөрүүд энэхүү төсөлд багтаж байгаа болно. Төслийн хүрээнд дараах сургалт орох юм.

Бие даах чадвар олгох сургалт:

  • Өөрийгөө танин мэдэх, сэтгэл хөдлөлөө удирдах
  • Санхүүгийн боловсрол:
    • Төсөв гаргах
    • Хадгаламж үүсгэх
    • Ухаалаг хэрэглээ
  • Ахуйн чадвар:
    • Хоол хийх
    • Эрүүл ахуй
    • Цагийн менежмент

Мөн 5 оюутан залуучууд төсөлд хамрагдаж буй хүүхдүүдийг удирдаж багын үйл ажиллагаагаар дамжуулан тэднийг дэмжих сайн дурын ажил хийх юм.


0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *