БНСУ-д төвтэй Ворлд Шэйр төлөөлөгчийн газар нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол хүүхдүүдийг дэмжих урт хугацааны төслүүдийг хэрэгжүүлсээр ирсэн билээ.
2025 оны 8-р сарын 20-22-ний өдрүүдэд төслийн хүрээнд хамрагддаг нийт 170 хүүхдэд хичээлийн хэрэгслийг насны онцлогоор нь ангилан бэлтгэж гардуулсан нь хүүхдүүд болон эцэг эхчүүдэд маань баяр баяслыг бэлэглэлээ.
Зуны амралтын даалгаврын хүрээнд охиддоо “Дэлхийг өөрчилсөн 20 охин”, хөвгүүддээ “Дэлхийг өөрчилсөн 20 хөвгүүн” номыг уншиж тэмдэглэл хөтлөхийг өгсөн бөгөөд төслийн үйл ажиллагааны үеэр хүүхдүүдтэйгээ уншсан номынхоо талаар ярилцсан нь хүүхдүүдэд маань мөрөөдөл зорилгын тухай хэрхэн хичээх хэрэгтэй ойлгуулж эерэг нөлөө үзүүлсэн сайхан үйл явдал боллоо. Бага насны хүүхдүүд маань өөрсдөө бичиг үсэг мэдэхгүй ч эцэг эх, ах эгч нараараа уншуулж, өөрийн ойлгосноо зургаар илэрхийлж ирсэн нь онцгой байв.
Мөн энэ удаагийн төслөөр 5 хүүхдэд нэмэлт тэтгэлэг олгож, тэд өөрсдөө дэлгүүрээс гэр бүлийн хэрэгцээтэй хүнсний зүйлээ сонгон худалдан авсан нь сонирхолтой, сургамжтай туршлага болж үлдлээ.
Хүүхэд дэмжих урт хугацааны төслөө төгссөн залуус маань сайн дурын ажилд оролцон дүү нартаа хичээлийн хэрэгсэл тарааж тусалсан бөгөөд тэдний нэг Нямжаргал:
“Төсөл авах нь сайхан ч бусдад өгөх нь бүр илүү сайхан байдаг юм байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Ворлд Шэйр төлөөлөгчийн газрын хамт олон төслийн хүрээнд хамрагдаж буй хүүхэд бүртээ шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэж, сурлагын өндөр амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!
WorldShare #ХүүхэдДэмжихТөсөл #ШинэХичээлийнЖил #Хуваалцах гоё





0 Comments