World Share – Төлөөлөгчийн газар

Бүгд Найрамдах Солонгос улсад төвтэй Ворлд Шэйр олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойших зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдийг дэмжих урт хугацааны төслийг хэрэгжүүлж ирсэн билээ.

2024 оны 1-р улирлын тус төслийн хүрээнд Сонгино хайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг, Налайх дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Төв аймгийн Архуст сумын нутаг дэвсгэрт амьдардаг зорилтот  бүлгийн иргэдийн нийт 183 хүүхдэд  хүнсний тусламж, ахуйн хэрэглэл,   хичээлийн хэрэгсэл, ивээн тэтгэгчийн тусгай бэлэг гэх мэт тухайн хүүхэд болон өрх айлд хэрэгцээт зүйлсийн буцалтгүй тусламжийг олгов.

2024 оны 02-р сарын 28-ний өдөр Сонгино хайрхан дүүрэгт, 2024 оны 02-р сарын 29-ний өдөр Баянзүрх дүүрэг, 2024 оны 03-р сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн хүүхдүүддээ төслөө тараав.

Мөн 3 сард төрсөн хүүхдүүдийнхээ төрсөн өдрийг хамтдаа тэмдэглэв.


0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *