Бүгд Найрамдах Солонгос улсад төвтэй Ворлд Шэйр олон улсын төлөөлөгчийн газар нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хүүхэд дэмжих урт хугацааны төслийг монгол улсад тасралтгүй 8 жилийн турш хэрэгжүүлсээр ирсэн билээ. Уг төсөл нь улирал тутамд зорилтот бүлгийн хүүхдүүдэд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, шим тэжээлтэй хоол хүнс амин дэм дулаан хувцас хэрэглэл олгож буй болно.
2024 оны 3-р улирлын төслийг 8 сарын 22-24-ний өдрүүдэд өгөв.
Төсөлд хамрагддаг 182 хүүхдэд хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нэн шаардлагатай хичээлийн хэрэглэл хэрэглэгдэхүүн, зургийн хэрэгсэл бэлдэж өгч, зуны турш уншсан номоо ярилцаж талархал дүүрэн өдрүүдийг өнгөрөөв.
Хүүхэд бүр онцгой. Бусдыг хайрлах сайхан сэтгэл
Ворлд Шэйр төлөөлөгчийн газар
0 Comments