World Share – Төлөөлөгчийн газар

Ворлд Шэйр төлөөлөгчийн газраас хэрэгжүүлдэг хүүхэд дэмжих урт хугацааны төсөлд багаасаа хамрагдсан Бат-Оргил нь өнгөрсөн жил 18 нас хүрээд төслөө дуусгасан билээ.

Хувцас дизайнар болох хүсэлтэй тэрээр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хувцас дизейнерийн ангид амжилттай элсэн орсон боловч сургалтын төлбөрийн гачигдлаас болж нэг хагас жилийн чөлөө аваад байсныг төв байгууллагынхаа холбогдох ажилтанд мэдээлснээр бүтэн жилийн сургалтын төлбөр, сар бүрийн амьжиргааны мөнгөн тэтгэлгийг 2025 оны 02-р сараас өгч эхэлсэн.

Хувцас дизайн гэх нарийн мэргэжлийн хичээлийн хэрэгсэл нь ч мөн адил нарийн, олон төрлийн хэрэглэгдэхүүнүүд шаарддаг юм.

Талархууштай нь энэ хичээлийн жилийн хичээлийн хэрэгсэл, мэргэжлийн хичээлийн нарийн хэрэглэгдэхүүнүүдийг худалдаж авах нөхцөлөөр Бат-Оргилыг дэмждэг ивээн тэтгэгч нь хангаснаар иж бүрэн хичээлийн хэрэгсэл, хэрэглэгдэхүүнтэй болжээ.

Хүүхэд бүрийн мөрөөдөл биелэг!

Worldshare Mongolia


0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *